Цас....өглөө ирээл яагаад ч юм баахан догдоллоо...
Миний хажуу талын цонхоор манай ажлын хашаан доторх захиралын машин цасанд дарагдцан уйтгартай ч юм шиг хирнээ цаанаа нэг л сэтгэл догдлом...Ер нь хааяа гэмгүйхэн уйтгарлах дуртайг ч хэлхүү өнөөдөр гоё өдөр болох бололтой..
Өчигдөр ямар ч хэрэггүй мангар хүлээн авалтанд оролцоод энээ тэрээ гэсээр оройтож унтсан ч өглөө цасны сургаар бөөн эртэч хүн болоод яаараад гарсан...Ээж гайхах баярлах (өглөө унтдаг гэж дандаа үглэдэг болхоор) нь зэрэгцээд л үлдсэн байхдаа хөөрхий хэхэ....
Даарах дургуй ч би өвлийн улиралд хамгийн их дуртай. Нэг л тайван хэрнээсээ сонирхолтой...Өдөр нь богино шөнө нь урт... Хамгийн дуртай бүх тэмдэглэлт өдрүүд цастай л хамт болдог..Шинэ жил, шинэ жилийн өмнөх бөөн догдлол, төрсөн өдөр, сайхан дурсамж, бүүр сайхан дурсамж, муухай дурсамж , гуниг баярын нулимс (гэхдээ би ч баярлахаараа уйлдгүй л дээ) гээл
Ажлаасаа тархад аль хэдийн харанхүй болчихсон хэрнээсээ бөөн хөл хөдөлгөөн машины түгжрэл гэрлүүд нь, хөл доор цас шар шар гэж дугараал...гудамжны гэрэлд цаснүуд гялалзаад л.. хаа нэг газар дуртай дуу яваад л.............
10жилд байхад сургууль дээрээ оройтоод сөүлийн гудамжаар автусны буудалруу ангиараа алхаад л, оюутан болчоод бас л ангийхантайгаа гудамжны гэрэлд цас дугараад л ямар ч хэрэггүй юм яриж тэрэндээ учир зүггүй баясаж инээлдээд л явдаг байж билээ. Яг л адилхан дурсамжууд бүгдээрээ л цастай хамт..
Бүх юм нэг хэвийн, тайван, гэгээлэг, бас сонирхолтой